Ерөнхийлөгчийн ЗАРЛИГААР шүүгчийг ТОМИЛНО
2021-09-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Хүн биш хууль засагладаг төртэй байхыг Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвхөн уриалах бус хэрэгжүүлэхийн зорьж байгааг өчигдрийн үйл явц илтгэлээ.  Шүүхийн шинэтгэлийн хуультай холбоотойгоор ЕТГ-ын дарга Я.Содбаатар “ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч ҮХЦ-д хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм. Мөн АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог байсан. Энэ эрхээсээ мөн  татгалзаж байна. Ингэснээр шүүгч нарыг УИХ, АТГ-ын даргыг  Ерөнхий сайд томилдог болно. Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтооход шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагддаг, хараат бус байх тогтолцоог бий болгохыг зорьж байна. Төрийн тэргүүний хувьд задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтээс татгалзлаа. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

 

Энэ парламент өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.  УИХ-ын баталсан Шүүхийн тухай хууль болон дагалдах хуульд Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.  Хуульд хэсэгчлэн тавьж буй хоригийн үндэслэлээ “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар Улсын Их Хурлаас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна. Мөн эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл юм.

 

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэл бий болгохоор байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөж өөрчилсөн байх бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна” гэж тайлбарсан байдаг.

 

Мөн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт  тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.

 

Тухайн үед Ерөнхийлөгчийн хоригийг ч, ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг ч хүлээж аваагүй. Тиймээс ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэхээр хүлээгдсэнээс гуравдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх энэ хууль өнөөдрийг хүртэл түдгэлзээд байсан билээ.

 

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг ҮХЦ-ээс буцаан татах хүсэлт гаргалаа. Ингэснээр Монгол Улсын шүүхийн хууль мөрдөгдөж эхэлнэ.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн шинэтгэлийг дэмжиж ҮХЦ дэх хүсэлтээ буцаан татсан ч шүүгчийг томилох эрх нь хэвээр хадгалагдана. Үүнийг ч хуульчид тайлбарлаж байгаа. Тухайлбал:

 

 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 

-Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзаагүй, Үндсэн хуулиар заагдсан томилох эрх нь хэвээр,УИХ шүүгчдийг томилох эрх байхгүй. Гол нь, өмнөх Ерөнхийлөгч ШЕЗ,ШСХ-ны  бүрэлдэхүүнд өөрийн нөлөөллийг оруулах боломжоо хадгалах гэсэн хүсэлтээс татгалзсан хэрэг. Ерөнхийлөгч Хүрэлсүхийн Цэцэд өмнө гаргасан хүсэлтүүдээс татгалзсан явдал нь Шүүхийн шинэтгэл дэмжсэн,өмнөх Ерөнхийлөгч нарын шүүхэд шууд нөлөөлөх зүй бус үйлдлээс татгалзах хүсэл зоригоо харуулсан чухал алхам боллоо. Шүүхийн хуулийн хэрэгжилт үргэлжлэх боломжтой боллоо.Түүнчлэнн Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилдог болно гэсэн үг биш. УИХ-д Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд санал болгож УИХ томилгооны сонсгол хийж томилдог болно гэсэн үг.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

-Шүүхийн шинэтгэлийг шүүх эрх мэдэлд хэн ч  хаан байх ёсгүй гэж хийсэн. Хүн биш хууль засагласан газар л шударга ёс ноёлно. Энэ шинэчлэл амар хялбар яваагүй. Үргэлжилнэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч сонгуулийн өмнө ч, дараа нь үг хэлээсээ гадна үйлдлээрээ манлайлж буйд талархаж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хууль 36 дугаар зүйл.Шүүгчийг томилох, танхимын тэргүүн,   Ерөнхий шүүгчийг сонгох хэсэгт:

 

36.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.

 

36.2.Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.

36.3.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 

36.4.Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.

 

36.5.Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.

 

36.6.Энэ хуулийн 36.2-т заасан танилцах сонсголыг зохион байгуулах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /цаашид “Байнгын хороо” гэх/ батална.

 

36.7.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.

 

36.8.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.

 

36.9.Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно.

 

36.10.Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

 

36.11.Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана гэж заасан.

 Н.Энхлэн


 
Shuud.mn
Сонин хачин
EDGEER KOMMUNISTUUD YU GEED HUDLAA T1DEED BNA.TA NAR BATTULGAAS CHICHREED AIGAAD ENE BUHNIIGEE UNDSEN HUULIND OORCHLOLT ORUULJ BOLIULSAN.MAHGARUUSAA KOMMUNISTUUDAA TA NARIIG YLAH ODOR MONGOLD UDAHGUI IRNE.
2021-09-08
ККК:
ЭНХБАЯР ГЭЖ ДУРАК ХҮҮКЭД ШАНААДУУЛАХ НЬ ... ДУРГҮЙ ЮМЫГ НЬ ХИЙЛГЭХ ГЭЭД БАЙХЫН.
2021-09-07
Хмммм хууль бусаар төрийн эрх авчаад их хуцах нээ энэ хүүрэнсүг үхдэлсэг. Төрийн бүх эрх мэдэл ингээд казиноогийн донтонд түгжилдүүлчвээ. Хэрэг хуучирдгүй юм шүү!
2021-09-07