Оросын эмч нар COVID-19, томууны хосолсон халдварын аюулаас сэрэмжлүүлжээ
2021-09-07

COVID-19-өөс сэргийлэх вакцинд хамрагдсан ч амьсгалын замын цомог вирусийн халдвар, томууны улирал эхлэхээс өмнө томууны эсрэг урьдчилан сэргийлэх тарилга тариулах шаардлагатай. Ингэснээр коронавирусийн халдвар болон томууны хосолсон халдвараас сэргийлэх боломжтой гэж Оросын халдвар судлаач эмч Андрей Поздняков зөвлөснийг РГ дамжууллаа. 

 

"Вакцин тухайн зориулагдсан өвчнөөсөө л сэргийлнэ. Халдварт саагийн вакцин халдварт саагаас, В гепатитын вакцин В гепатитээс л сэргийлнэ. Тиймээс коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин гагцхүү энэ халдвараас л сэргийлэхээс биш ханиад, томуунаас хамгаалахгүй" хэмээн тэрбээр онцолжээ.

 

Ханиад томуу нь өвөл, хаврын улиралд тохиодог бөгөөд ес, 10 дугаар сард буюу өвчлөл эхлэхээс өмнө томууны вакцинд хамрагдахыг эмч зөвлөсөн байна. Эмчийн зөвлөснөөр, коронавирусийн халдвар болон томууны халдвараас сэргийлэх вакцин хоорондын зай нэг сар байх нь тохиромжтой гэнэ.

 

Мөн коронавирусийн цар тахлын үед хосолсон халдвар гарах аюултай байгаа тул томууны вакцин хийлгэх нь нэн чухал гэж Оросын эмч онцолжээ.

 

"Томууны вирус болон коронавирус нь судасны дотор эд эсэд үржин, түүнийг гэмтээж, судсаар бүх биед тарааж, амьсгалын замын эд, уушги, бөөр, төв мэдрэлийн систем, зүрхийг гэмтээдэг. Тэгэхээр энэ хоёр вирусээр хоёулангаар нь халдварлавал өвчтөнд илүү хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ" хэмээн Андрей Поздняков тайлбаласан байна.

 

Эмчийн өгүүлснээр, хоёр вирусийн халдварыг нэгэн зэрэг авбал өвчин хэрхэн хүндрэх, үр дагавар ямар байх нь тодорхойгүй гэнэ. Аль ч тохиолдолд судас маш ихээр гэмтэнэ гэж Поздняков онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Залуучууд гялалзуулж байнөө харин ч дээрдчихэж. Хэл тод ойлгомж сайтай, дээр нь хаагчихгүй нунгиатахгүй гоё байлаа. Үзэх дуртай нэвтрүүлэг маань сайжирчихлаа. Залуустаа баяр хүргэе! 1. “Дархлаажуулалт” гэдэг гаж илэрхийлэлтэй улайран тэмцсэний хүчинд энэ үгийг хэрэглэх болоогүй гэж үзэн ДАРХЛААГ СЭРГЭЭХ гэж ярьж байхаар чиглэл өгсөн болтой. 2. 65 наснаас доош настай хэнд ч бизнессийн 3-р тунгаа хийхгүй гэж хатуу тогтсон болтой. 3. Вакцин хольж хийхгүй гэж гүрийгээд байсан Энхболд үнэнд ялагдсанаа МОНГОЛ КОММЕНТ нэвтрүүлгээр холино гэж хэлүүлжээ. Тийм байлгүй дээ эрхбиш эмч хүн шдээ. Чимх чимхээр цаашид ялсаар л байх болноо. Тиролын хамгийн өндөр оргилын Дээврийн чулуу гэдэгт байдаг хоосон агаарт түрэн байгуулсан тагтан дээр гарч зогсож байгаад монгол хэлээр ЯЛНАА гэж хашхирсан нь ҮНЭН ЯЛНАА л гэсэн утга шдээ. Тэрнээс Цэ ялах гээд байгаа юм биш! Жижигхээн залруулга: Коронавирус цар тахлаас ЭЗ унасан гэсэн ойлголт байхгүй шүү, бусад улс орнуудад ч өссөн дүнтэй байгаа. Гагцхүү макродоо өсөөд микродоо уначихсан юм. Вакцин эм эмийн зүйлийн бизнесс цэцэглэж иргэдмйн бодит орлого шавхай дээр уанасаан. Өөр нэг жижигхээн саначихаар юм гэвэл , наад илүү дутуу үгнүүдээ сайн шүүрдээ та 2 маань, ядаж л цаганд хэмнэлттэй шдээ. 2 үг хэлээ л “бол болбол” гээд байх хэрэггүй. Бас нэг юм, нэг сэдэв дээр арай удаад сунжруулаад байна. Харин сайтын юмыг уншдаг тэрийгээ эргэж тайлбарладаг байсан тэр нь цаг их иддэг , тэрийг харин больчиж. Ерөнхийдөө сайн, онц болоорой гэж урам өгье! Залуус минь өөлөх шоолох юм үнэндээ алгөө, урагшаа чигээрээ!
2021-09-07