ЭМЯ: Шинээр 3680 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
2021-09-09

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн нөхцөл байдлын статистик мэдээллийг гаргалаа. Өнөөдөр шинээр 3680 тохиолдол нэмж бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1381 нь Улаанбаатар хотод, 2299 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн энэ өдөр халдварын улмаас 10 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 992 боллоо.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 722 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 284 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
яасан хэцүү цаг үе вэ таминээ
2021-09-09