"Талибан"-ыг эсэргүүцэгчид Панжшерийн ихэнх хэсгийг хяналтдаа авсан гэж зарлав
2021-09-09

Энэ долоо хоногийн эхээр талибууд өөрсдийнх нь хяналтад ороогүй үлдсэн цорын ганц муж болох Панжшерийг эзлэн авснаа зарлаж, үүнийхээ дараа шинэ засгаа танилцуулсан юм. Тэд Панжшерт ялалт байгуулснаа зарлахдаа Үндэсний эсэргүүцлийн фронтынхны зарим нь бууж өгч, зарим нь зугтсан хэмээн мэдээлж байлаа. 

 

Харин өнөөдөр, Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөгч Али Назари мэдэгдэл хийхдээ босогчид Панжшерийн нутаг дэвсгэрийн 60-65 хувийг хяналтдаа оруулсан хэмээн онцолжээ. Түүний өгүүлснээр, Панжшерийн бүхий л стратегийн байршлууд Эсэргүүцлийн фронтын хяналтад байгаа гэнэ. Түүнчлэн "Талибан" хөдөлгөөн тулааны явцад ихээхэн хохирол амссан гэж тэрбээр мэдэгджээ.

 

Өмнө нь Тажикистан дахь Афганистаны элчин сайд Мохаммад Захир Акбар Панжшер муж дахь нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн юм. Түүний өгүүлснээр, Панжшерийн хөндийн ихэнх хэсэг нь эсэргүүцэгчдийн хяналтад байгаа гэнэ. Афганистаны дэд Ерөнхийлөгч Амрулла Салех Панжшер рүү эргэн очсон бөгөөд одоогоор Афганистаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа хэмээн элчин сайд мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-09