Х.Нямбаатар: Монголын боксын холбооны УЗ-ийн гаргасан шийдвэр зөв
2021-09-13

Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоо хэвлэлийн хурал зарлаж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг архи ууж, бусадтай зодолдон, сахилга бат алдсан тул холбооноос гаргаснаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотой Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн билээ.  ХЗДХ-ийн сайд, Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр: 

 

-Есдүгээр сарын тавны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ бага хурлаар намайг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр томилсон. Энэ өдөр 18:00 цагт хурал дуусаад "Элит" төв дээр 130 хүн нэг, хоёрдугаар хоол идээд тарсан. Тэр ням гарагийн шөнийн 02:30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн мэдээ байсан. Дуудлагаар очиход архи дарс уусан, хоорондоо зодолсон байдалтай байсан. Өнөөдрийг хүртэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн. "Улаанбаатар" зочид буудалд би хурал зохион байгуулж, хоол идүүлсэн гэсэн ташаа мэдээлэл явсан. Ямар ч ийм зүйл болоогүй. Нэвтрүүлгээ олон түмэнд хүргэхийн тулд монтажилсан гэж харагдаж байгаа.  

 

Монголын боксын холбооны УЗ 19 гишүүнтэй. МБХ-ны УЗ-өөс удаа дараа Б.Цэндбаатартай холбоотой анхааруулга, сануулга өгсөн юм билээ. "Найрамдал" зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг хаяад явсан, ковидын үеийн журам зөрчсөн гээд 5 удаагийн зөрчил байсан. Үүнтэй холбоотой бусад баг хүмүүстэй буруу үлгэр дуурайл үзүүлсэн гэдэг байр сууринаас УЗ-ийн гишүүд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, удирдаж хамтын шийдвэр гаргасан. Цаашдаа их спортынхон татвар төлөгчдийн мөнгөөр тэмцээнд оролцдог, сахилга баттай байх ёстой гэдгийг хэлсэн. 

 

Би одоо ч УЗ-ийн гаргасан шийдвэр зөв гэдэгтээ одоо ч бат итгэлтэй байна. Бокс бол сахилга бат гэлээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
HUURHIIGIIN AMIIG N BARIAD MINII BURUU GEJ HELUULJ BGAAD YRIDAG GEJIINSHDEE...TEGEED ZODUULAAD UHCHSEN BOL YU GEH BSAN BOL OO SAID AA.....ZODSONIIH N ZUV YM BNALDAA....
2021-09-13