Дельта хувилбар 180 оронд бүртгэгджээ
2021-09-15

Анх Энэтхэгт илэрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "дельта" гэж нэрлэсэн В.1.617.2 хувилбар дахин зургаан оронд бүртгэгдсэнээр нийтдээ 180 оронд коронавирусийн энэ халдвар бүртгэгдсэн байна. Энэ талаар ДЭМБ мэдээлжээ.

 

Анх Их Британид илэрсэн "альфа" хувилбар 193 орон, Өмнөд Африкаас гаралтай "бета" хувилбар 142_ Бразилиас гаралтай "гамма" хувилбар 96 оронд бүртгэгдсэн байна.

 

ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт буюу есдүгээр сарын 6-12-ны хооронд дэлхий даяар 3  931 221 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн хоёр сард бүртгэгдсэн долоо хоногийн үзүүлэлтээс харьцангуй бага байгаа гэнэ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад халдварын шинэ тохиолдлуудын тоо буурсан гэж бүхий л бүс нутгаас мэдээлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нас баралт буурч, өнгөрсөн долоо хоногт 62 546 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин