Өнөөдөр 5352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
2021-09-16

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

 

Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 183, II тунд 600, нэмэлт сэргээх тунд 4637, нийт 5420 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2847 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64552 (72.6 хувь), 16-17 насны 25594 (75.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

 

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Shuud.mn
Сонин хачин