БНХАУ: Тяньжин чиглэлд ачааны галт тэрэг нэмэх боломжгүй
2021-09-17

 

Зам тээврийн хөгжлийн яамнаас Тяньжин чиглэлд ачаа тээврийн галт тэргийг нэмэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч Хятадын тал боломжгүй гэсэн хариу өгчээ. Учир нь Хятад улсын дотоодын тээвэрт хүндрэл үүссэнээс галт тэргийг нэмэх боломжгүйгээ мэдэгджээ. Тяньжин-Бээжин чиглэлийн ачаалал дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг манай улсад мэдэгдсэн байна.

 

Тяньжин боомтоос 06 дугаар сард 62 галт тэргээр 2295 чингэлэг, 07 дугаар сард 45 галт тэргээр 2535 чингэлэг, 08 дугаар сард 29 галт тэргээр 1724 чингэлэг татан авчээ.  

 

Өнгөрсөн зургаадугаар сараас хойш БНХАУ-аас 134 галт тэргээр 9256 чингэлэгийг хүлээн аваад байна гэдгийг ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ийм мэдээлэл:
Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү? on September 14, 2021 https://buteelch-ail-beesoy.blogspot.com/2021/09/blog-post.html
2021-09-17
тэгсэн ч үнэтэйгээс гадна найдваргүй байдаг юм
2021-09-17
4500 garui chingelegee vladivostokoor busaagaad tatahuu tsaana heden AAN, heden hunii amidral baigaa bilee
2021-09-17
ЕР НЬ ВЛАДИВОСТОК, ОРОСЫН БООМТУУД ӨЛЗИЙТЭЙ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА.
2021-09-17
ТЭГВЭЛ АЧААГАА ВЛАДИВОСТОКИЙН БООМТООР ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ. ОРОС МАНАЙД 25%-ИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ БИЗ ДЭЭ.
2021-09-17
тэгсэн ч үнэтэйгээс гадна найдваргүй байдаг юм