Сонголт МАН ба БУСАД
2021-09-27

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн  сонгууль явагдаж байна. Хэнтийн болон Сонгинохайрхан дүүрэгт нийтдээ 8 нам, нэг эвсэл, хоёр бие даагч  өрсөлдөж байгаа юм.

Энэ хоёр тойрогт өмнө нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд өөрсдийн болон хуулийн үндэслэлээр чөлөөлөгдсөн. Тодруулбал 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийн сонгуулийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг хашиж байгаа.

Парламентын засаглалтай манай улсын хувьд  Монголын улс төрийн хүчин МАН хоёронтаа  төрийн эрхийг үнэмлэхүй олонхиор барьж байна. Тиймээс парламентад сөрөг хүчний дуу хоолой дутагдаж, олонхи  эрх мэдэлдээ эрдсэн он жилүүд үргэлжилж байна.

Энэ удаагийн нөхөн  сонгууль парламентын бүтцэд нөлөөлөхгүй. Гэхдээ сонгогчдын сонголт улс төрийн намаас хамааралтай юу, нэр дэвшигчээс хамааралтай юу гэдгийг ажиглагчид харж байна.  Тэр дундаа сонгогчдын сонголт МАН уу бусад уу гэдэг анхаарал татаж байгаа.

МАН-аас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өрсөлдөж байгаа. Ц.Идэрбат аймгийн Засаг даргын хувьд нэр дэвшсэн тойрогтоо танигдсан, “усалсан” ч байгаа. Мөн АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Б.Гарамгайбаатарын тухайд тойрогтоо төдийгүй Хэнтийд танигдсан, өмнө нь УИХ-д сонгогдож байсан эрхэм. Цаашлаад бие даагчийг Хэнтийчүүд хэрхэн хүлээж авч байгааг М.Чингисхаанд өгсөн санал хураалтын дүн харуулна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгулуийн 28 дугаар тойрогт Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар өрсөлдөж байна. Тэрбээр УИХ-ын сонгуулиар энэ тойрогт МАХН-аас нэр дэвшээд “аман хүзүүдсэн”. МАН, МАХН хэдийгээр нэгдсэн ч намаа сольж, дахин нэр дэвшиж байгаа Э.Батшугарт Сонгиночууд хэр итгэл хүлээлгэх нь ажиглагчдад сонин бус.

Учир нь Э.Батшугар ялалт байгуулсан тохиолдолд Н.Энхбаяртай хийсэн тохироо үргэлжилж, МАН амлалтаа биелүүлж, үүргээ гүйцэтгэлээ гэж олон нийт харах, хардах улс төрийн нөхцөл бүрдээд байгаа юм. Түүнээс бус Э.Батшугар өөрийн хүчээр нэр дэвшээгүйг МАН-ын журмын нөхөд нь байтугай түмэн олон мэднэ.

Энэ тойрогт АН-ын Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өрсөлдөж байна. Тэрбээр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүрэгт төдийгүй нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нүдэнд харагдаж, гарт баригдахаар өрнүүлснийг нийслэлчүүд андахгүй. Мэдээж, алдаа, оноо аль алин нь байгаа.

Харин энэ удаад парламентад Э.Бат-Үүлийг сонгогдоосой гэсэн хүсэлтэй хэсэг бүлэг бий. Учир нь иргэн Э.Бат-Үүлдээ бус. Сөрөг хүчний дуу хоолой болж, эрх баригчдад шүүмжлэлтэй хандах мэргэшсэн парламентч, туршлагатай улстөрч бол өнөөдрийн цаг үед Э.Бат-Үүл. Тиймээс ч хоёр хуваагдаж, талцсан АН нөхөн  сонгуулиар Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн нь зөв сонголт гэж олон нийт харж байгаа.

Учир нь нэг намын эрх мэдэлд нээлттэй парламент өнөөдөр хаалттай болж, сөрөг хүчний шүүмжлэл салхинд хийссээр байгаа. Тиймээс л нөхөн сонгуулийн үр дүн эрх баригч хүчин дангаар оршин тогтнох уу, ардчиллын дуу хоолойг нэмэх үү гэдгийг шийднэ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүнийг эх оронд нь үнэгүйдүүлэх бодлогыг 100жил хэрэгжүүлж ирсэн намбол МАН. Шашин шүтэх эрхгүй болгож монгол хүнийг оюунсанааны үгүйрэлрүү түлхэж зан заншил ахуйгаас нь холдуулсан. Оюуны өв соёлынх нь оронд коммунизмын суртлыг тулгаж Лeнин гэдэг орос хүний сургааль зураг хөргийг тултал шахсаан.Ингэж монгол хүний түүх оюун ухаан бичигүсэг үнэдгүйдсээн хөөрхий. Газар нутагтаа хэнч биш болсоон. Удам дамжин нутагласан газар орноосоо хөөгдөж туугдаж хэнч биш болж нэгдлийнх болсон мал даган хатуу хяналтан доор цөллөгт буй мэт сар жилийг өнгөрөөх болсоон. Ингэж амин зуулга ажахуй газар нутгаас нь салгасан монгол хүн 1энт бүрэн үнэ цэнэгүй болсоон. Нутаг орондоо цөллөгт буймэт болсон тул хэний ч биш хотсууринруу тэмүүлэх хүсэлд хөтлөгдсөөн.Аймаг хотод байвал хатуу хяналт дарамтаас холмэт санагдаж нийгмийн боломжоос арай илүү хүртэх мэттул 1энт өөрийн мал ахуйгүй газар нутгаас уях уяа байхгүй бийгээс биe болсон монгол хүн ихнүүдэл эхлүүлсэн МАНын харгис бодлого одоо ч хэвээр
2021-09-27
Зочин:

Тоймч Гантулгаа дэмжинэ эээ:
Батшугам хэлээ зажлаад цаашаа цаашаа
2021-09-27
Хотын иргэн:
Хол очиж хуц, Хонхорт очиж баа... гэдэг үгийг мэдэх үү.Салга, хулхи Батүүлийг хэзээ ч Төрд ойртуулж болохгүй шүү.Тэрбээр Нийслэлийн Засаг дарга байхдаа албан тушаалаа ашиглаж БЗД-ийн 12-р хорооны иргэдийг хүүтээгээ нийлж орон сууц барина хэмээн газрыг нь хууран авч хууран мэхлэж, хулхидаад 10 жил болж байна.Түүнийг нь Шүүх ч шийдэж чадахгүй, хахиулд нь орчихоод явж байна.Харин ч ийм хүнээс Улсын баатар цолыг нь хураах ёстой.Юун УИХ-ын гишүүн болгох тухай ярих, мөрөөдөх ч хэрэгггүй шүү...
2021-09-27
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27
Зочин:
БАТ-ҮҮЛ,ГАРАМГАЙБААТАР 2 ялах хэрэгтэй
2021-09-27
Зочин:
Юу гэж нэг хун сорог болох вэ дээ нэг мосон МАНамд огоод харин 2024 онд сонголт арай хийх нь зов батуул овгон одоо болоо тэтгэвэрт нь гаргаад явуулья
2021-09-27