Өвөр Монголын нүүрсний уурхайд 5G технологи нэвтрүүлжээ
2021-09-27

 

Өвөр Монголын Вотугоу нүүрсний уурхайд 5G технологи нэвтрүүлсэний дүнд бүхий л ажил үр дүнтэй, нарийн хийгдэх болсон гэж Жэньминь жибао сонин мэдээлжээ. Энэ нүүрсний уурхай нь Өвөр Монголын өөртөө засах орны Ордос тойргийн Дуншэн аймагт байдаг аж. 

 

Вотугоу уурхайд газар доорх терминал, газар доогуурх дүрс бичлэг хийх, тусгалын төвлөрсөн системийн ажил болон тээврийн систем, GIS-платформыг дэмжих, цахилгаан механик камерын боловсруулал болон бусад олон үйл ажиллагаанд 5G+ технологийг ашиглах болсон байна. Ингэснээр энэ уурхай 5G+ технологийг ашиглаж үйл ажиллагаагаа сайжруулж буй нүүрсний уурхайнуудын нэг болсны дээр энэ дэвшилтэт технологийн ачаар үйл ажиллагааны өөрийн өртөгийг багасгаж, аюултай бүсүүдэд автомат горимоор ажил хийх боломжтой болжээ. 

 

Вотугоу нүүрсний уурхайгаас илчлэг өндөртэй, фосфор болон хүхрийн агуулга багатай нунтаглаагүй нүүрс олборлодог байна. Энэ нүүрсний уурхайн батлагдсан нөөц нь 91,86 сая тонн бөгөөд нүүрс олборлохын зэрэгцээ нүүрс олборлох үйлдвэр, төмөр зам зэрэг дэд бүтцүүдийг шийджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин