БНХАУ нэмэлтээр 50 вагон шатахууныг Монголд нийлүүлэхээр болжээ
2021-09-29

БНХАУ-аас 09 дүгээр сард багтаж, гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгджээ.

 

 

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын 9 дүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон 2021.09.26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон 2021.09.27-ны өдөр, 3 дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 2021.09.28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирээд байна. Харин 4 дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос Эрээн боомт руу хөдөлжээ.

 

УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газар

Shuud.mn
Сонин хачин
Begzsuren:
Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү? on September 14, 2021 https://buteelch-ail-beesoy.blogspot.com/2021/09/blog-post.html
2021-09-30
Bolj dee. Sain l bna.
2021-09-29