Г.Занданшатар: Сайд нараас хариуцлага нэхэж ажиллана
2021-10-01
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Намрын чуулганы  нээлт гишүүдийн 74.3 хувьтай оролцож байна. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Өнөөдрөөс эхлээд гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдана. Хичээж, зүтгэж ажиллахыг цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр ажлын хэсэг ахлан, чиглэл чиглэлээр ажиллаж байгаа. 

 

Намрын чуулганы нээлтэд гишүүд танхимаар, гадаадын элчин сайдын яамны төлөөлөгчид цахимаар оролцож байна. Цар тахлын халдвараар амь насаа алдсан ард иргэдийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Цаашдаа цар тахлын халдварыг үед хөл хорио тогтоохгүй, хувь хүн, байгууллага халдвар хамгааллаа барьж, дасан зохицож ажиллана.

 

Онцгой нөхцөлд сайд нараас хариуцлага нэхэж ажиллана. Саяхан шатахууны хомсдол үүссэн. Үнэнээ хэлж, асуудлаа шуурхай зохицуулах хэрэгтэй гэв. Мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 

 

Нэгдүгээрт, Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт болохыг тодотгоод энэ цаг үед хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай боллоо. Дэлхийн нийтийн хандлага ч ийм байгааг дурдлаа.

 

    Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Төсвийн орлого, экспорт, төлбөрийн тэнцлийн талаарх сар бүрийн статистикт сайн мэдээ байгаа ч инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа. Эдийн засгийн өсөлт удааширч 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад  2021 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна. Ийм нөхцөлд  Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг л иргэд хүсч байгааг онцлон тэмдэглэв.

 

        

    Мөн УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болохыг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засгийн сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна. Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй  болсон. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай байна гэв.

 

 

    Гуравдугаарт, засаглалын чадавхийг бэхжүүлж, сайн засаглал төлөвшүүлэх нь намрын чуулганы өөр нэг чухал зорилт гэдгийг онцлоод засаглалаа чадавхижуулаагүй цагт ямар ч сайн бодлого, зорилт үр дүнд хүрэхгүй. Иймээс юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлнэ. Иргэндээ үйлчилдэг төрийг төлөвшүүлэх, цахим шилжилт хийх, төрийн албыг чадавхижуулах, их өгөгдлийг бодлого, шийдвэр гаргах хэрэгсэл болгож ашиглах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжих зэрэг олон зорилго засаглалын шинэчлэлд хамаарна гэж байлаа.     Мөн тэрбээр, хуулийн засаглал тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог байх, монгол хүний эрхийг зөрчихтэй хатуу тэмцэх бидний зорилгод энэ чуулганаар батлах Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг мэдэгдлээ.

 

 Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалын зорилтоо бид энэ чуулганаар үргэлжлүүлэх болно. Шүүх эрх мэдлийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд, иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Түүнчлэн Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, шинээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг цогцоор нь хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаагаа Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдлаа. 

 

 

Тавдугаарт, энэ удаагийн чуулганаар боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэх болно. Улс орны  хөгжил дэвшил хүнээс хамаарна. Мандан бадрах маргаашийг эрдэм боловсролтой иргэд л бүтээн байгуулна. Тиймээс дэлхийн түвшний боловсролыг хүүхэд, залуустаа эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, дэлхийтэй хөл нийлэн алхах шинэ монгол иргэдийг өсгөн хүмүүжүүлэх үзэл баримтлалтай хуулиудыг хэлэлцэхээр зорьж байна. Их цаг хугацаа шаардана. Үүнд Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай, Боловсролын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна гэж байлаа.

 

УИХ-ын дарга дээр дурдсан таван асуудал бол харилцан хамааралтай, эх орноо эрчимт хөгжлийн замд гаргах зорилгын хөшүүрэг болох зангилаа асуудлууд гэдгийг тодотгоод хөгжлийн ирээдүйгээ бүтэн зураглаж, мэргэн ард түмнийхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдмэл эрмэлзэлтэй байж, эв саналаа нэгтгэхийг уриалав.

 Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Ахмадууд майн энэ өвчнөөр яваад дууслаа. Ахмадуудын тэтгэвэрийг Засгийн газар нэмэхгүй гэж байна. Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 350 мянга байна. Сүүлийн 2 жилд бүх юмны үнэ 20%-30% өслөө. Зарим нь бүр 40%-50% өсчихлөө Ахмадууд майн энэ ковид үедчин дөнгөн данган амьдарч байна. Ахмадуудын тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй сэтгэл санааны асар их хямралтай байна шүү. Занданшатараа
2021-10-01
Муйхар тэнэг МАН гэж. Иргэдийг тахалтай дасан зохицон амьдар гэх бол хамгийн адгийн хүний хэлэх үг. Улс орнууд тахлын хүнд үeийг хэрхэн хор хохирол багатай давах арга замаа хийх ажлуудаа ярьж хэрэгжүүлж шинэ нөхцөлд бүх зүйлээ тохируулж байгаа юм шүү. Монгол шиг иргэддээ ялархаад та нар арчаагүй танар наад тахлаа яадагсанж өөрсдөө мэд гэдэг засаг төр өөр хаана ч байхгүй шүү.Бусад улс орнуудад хийж буй хийх ажлуудаа шинэ нөхцөл байдалд зохицуулж тааруулж хийж хэрэгжүүлж байгаа болохоос улс орноо тахалд автуулчихаад иргэддээ ялархаад томроод байгаа засаг төр хаана ч алга.МАНын ялзарсан ихэрхсэн дарга нарт мэдэх хийх зүйл ичих эмээх юм байхгүй болжээ дээ
2021-10-01
зандак хариуцлага нэхнээ харин чамаас хариуцлага нэхэх хэрэгтэй юм шүү чи улс орныг самарч байгаа гар шүү
2021-10-01
Зочин:
Юун сайд нарыг ажиллуулах вэ наад зг-аа яаралтай 100%буулгаж өндөр мэдлэг чадвартай ёс зүйтэй ичдэг хүмүүсээр өөрчлөөч
2021-10-01
Зочин:
бензиний үнээ буулгаач
2021-10-01
Зочин:
76 та нар наад ковидоо зогсоогооч ээ,сонгууль, цуглаан хэдэн хүний амь хэрэгтэй юм бэ?
2021-10-01
Od:
Omno ni nehej baihgui yasan ym be? Odoo hashgiraad nemer bn uu daa? Negent nirgechihsen ym chini
2021-10-01
ха ха ха
2021-10-01