Хийн түлш дэлбэрч оршин суугчид гэмтжээ
2012-01-22

Дархан-Уул аймгийн иргэн Б-ийн оршин суудаг есөн давхрын  байранд  хийн түлш дэлбэрсний улмаас олон хүн гэмтлээ гэх  эх сурвалжийн мэдээлэл өнөөдөр  манай сайтын 70137777 тоот  утсанд   ирлээ. Энэхүү мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын Мэдээлэл холбоо харилцааны мэргэжилтэн Т.Ууганбаяраас тодрууллаа. -Хийн түлш дэлбэрч олон хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Яг хэдэн хүн гэмтсэн юм бэ. Амь насаа алдсан хүн бий юу? -Манай Дархан-Уул сумын арванхоёрдугаар багийн XIV байрны VII давхарт өчигдөр 21.00 цагийн орчин хийн түлш дэлбэрсний улмаас 22-54 насны гурван хүн хүнд  зэргийн гэмтэл авч аймгийнхаа эмнэлэгт хүргэгдлээ . Гэмтэл авсан өвчтөнүүдийн нэг нь сэхээнд нөгөө нь мэс заслын тасагтаа хэвтэн эмчлүүлж байна. Ослын улмаас нас барсан хүн байхгүй. -Ойр орчнынх нь айлуудын цонх хагарч, нэлээд хохирол учирсан гэсэн. Хохирлын хэмжээг тооцож гаргасан уу. Хийн түлш дэлбэрсэн шалтгааныг тогтоов уу? -Яг одоо аймгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтраад хэргийн газарт үзлэг шалгалт хийж байна.  Хийн түлш дэлбэрч  айлуудын цонх хагарч,  эд хогшил шатсан хохирол учирсан. Хохирлын хэмжээ болон, хийн түлш дэлбэрэх болсон шалтгааныг одоохондоо тогтоогоогүй. Үзлэг шалгалт үргэлжилж байна. -Хийн түлш дэлбэрсэн байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа юм уу? -Нүүлгэн шилжүүлж байгаа эсэхийг би одоохондоо мэдэхгүй.   Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
niitiin oron suutsand amidarch bgaa ailuud hiin tvlsh hereglehiig hatuu horigloh heregtei
2012-01-22
zochin:
ene delberelt bol dashvaanjil geh dampuu companii yvuulj baigaa hariutslagagui uil ajillagaanii gantshan jishee iimees tsaashid hiin aj aghuin ayulgui gjillagaa ayulgui zuv heregleenii talaar hereglegchided udaa daraalan surgalt yvuulah heregtei mun hariutslaga aldsan companii tusgai zuvshuurliig huchingui bolgoh.buh hohirliig tuluulth ni zuv bolov uu darhanchuudaa ahan duu naraa
2012-01-22
irgen:
ene bol jishee
2012-01-22
zorigt:
Ene bol Zorigt saidiin mergejliin bish ,tanil tal hvmvvstee zubshuurul ugch ,mergejliin bus vil ajillagaa yabuuldagiin zubhun 1% ni shdee. Zorigt er ni bolibol taarna .
2012-01-22
Дарханы иргэн:
Би энэ байрны нөгөө орцны хүн.Хөдөө байна. Идэр гурван ес ид тачигнаж байхад ганцхан агшны дотор орон гэрээсээ,ойр дотны хүмүүсээсээ хагацсан энэ 36 айлтай сэтгэл санаа хамт байна. Дарханчууд аа, хандивын сан, данс нээ. Хандив цуглуулъя. Туслая нэг нэгэндээ.
2012-01-22
Монгол:
МИНИЙ БАЙНГА АЙЖ ЯВДАГ ЮИ ЭНЭ. ЯМАР АНХНЫ МЭДЭГДЭХҮҮН БАЙХГҮЙ ИРГЭД, АЮУЛГҮЙ АЖИЛГАА МӨРДӨЖ БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ КОМПАНИ АЮУЛТАЙ ЮМ ДУРААРАА ХИЙГЭЭД Л ЯВААД БАЙДАГ. МАНАЙ БАЙРАНД ОДОО ХЭДЭН АЙЛ ГАЗ ХЭРЭЖГЛЭЖ БАЙГААГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ НЬ. ЖААХАН ЗАМБАРААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХ АА
2012-01-22
Ganbaa:
ENE bol mergejiliin bus companyuund HIIN uil ajillagaa yavuulja bgaatai holbootoi. Ter tusmaa Dashvaanjil gedeg company yamar ch mergejiliin bus sain duriin uran saihanchid Ard tumend ayul uchiruulj bna.
2012-01-22