АН жагсаал хийж байна
2021-10-01

АН-аас "Одоо боллоо" жагсаалыг Сүхбаатарын талбайд хийж байна.  АН төр, засгийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа юм. АН-ын дарга М.Тулгат: 

 

-Цар тахлын үеийн хуулиар Засгийн газарт эрх мэдэл ирсэн. Гэвч Засгийн газрын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа  үр дүнд хүрэхгүй, цар тахлын халдварын тархалт өндөр, иргэд амиа алдаж, эдийн засаг хямарлаа. Засгийн газрын үйл ажиллагаа өнөөдөр буруу байгаа нөхцөлд Засгийн газартай хариуцлага тооцно. Засгийн газраа яаж өөрчлөх нь эрх баригчдын асуудал гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин