Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2021-10-02

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгаль орчин, газрын харилцаа , хөдөө аж ахуй, ойн салбарын мэргэжилтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Тус аймаг хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

 

 

-Аймгийн төвд Ховд голын эрэг дагуу 145 га талбайд шинээр мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах;

 

- Бугат сумаас Алтанцөгц сум чиглэлийн голын тохойд 15 га талбайд мод тарих;

 

- Баяннуур сумын нутаг дэвсгэрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих шийдвэр гарсан. Усан цахилгаан станцын хиймэл нуур байгуулах талбайн хар шороо, модыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн суулгах арга хэмжээ авах;

 

- Тус аймгийн ихэнх сумдын малчид хадлангийн талбай, бэлчээрээ хашаалж байгаа. Тухайн хамгаалалтад авсан, услалтын асуудлыг шийдсэн газруудын тодорхой хэсэгт мод тарих хөдөлгөөн өрнүүлэх;

 

- Улаанхус сумын Согоог багийн нутаг дэвсгэрт элсний нүүдэлд дарагдсан талбайг ойжуулах;

 

- Аж ахуйн нэгж, байгууллагууд эргэн тойрноо болон зам дагуу мод суулгах;

 

-Малчид иргэдийн хадлан хашсан төмөр торон хашаануудыг тойруулан мод тарьж цаашид хадланг тарьсан модоор хашаалах

 

- Айл өрх бүр хашааныхаа тодорхой хэсэгт ногоон байгууламж бий болгох зэргээр дээрх ажлуудыг хэрэгжүүлнэ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юун мод сугалах нуулгэх вэ,тарих тухай яриад байгааг ойлгохогуй байна уу
2021-10-03
iimerhuu galzuursan humuusiig shar hadny galzu-n emnelegt hevtuuleechee!!!!!!!
2021-10-02
халх:
битгий далдагана.та галын гишгэж буй нутаг бол та нарт дээрэлхүүлээд байж байгаа торгууд.урианхай халхуудыг нутаг.та нарт юу ч байхгүй.их давраад байлгүй зайлаарай
2021-10-02
iimerhuu galzuursan humuusiig shar hadny galzu-n emnelegt hevtuuleechee!!!!!!!