МУГТ Э.Цэндбаатар сорилд оролцох боломжгүй болжээ
2021-10-03

 

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн.

 

Үүнийг дагуу халз тулаан өнөөдөр буюу аравдугаар сарын 03-нд  Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм. Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07.00-08.00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ  тэнцжээ. Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна. Э.Цэндбаатарын  дасгалжуулагч Б.Энхтайван боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга руу “Бид хоёр сорилд оролцох боломжгүй боллоо” гэсэн мессежийг өчигдөр явуулсан аж. Ингэснээр О.Тулга Серби улсад зохион байгуулагдах ДАШТ-ий 60 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
залуу хүн нэг л алдлаа. маш том сургамж авсан байх аа цаашид амжилт, сайн сайхныг хүсье
2021-10-03
Иргэн:
Хэл ам, хэрүүл шуугиантай ажил үйлс бүтдэггүй юм. Больсон нь зөв байна. Цаашдынхаа тэмцээнд хэрүүл, шуугиангүй даруухан амьдарч байгаад оролцвол өөрт нь л хэрэгтэй гэдгээ ойлгосон бол болж дээ.
2021-10-03
AMJILTAD HUREH ARGUUDAAS:
tsendbaatar udaa daraa sahilga batiin aldaa dutagdal gargaj hun turulhtnii ami amjiltiig atgaj baidag BURHANII iveel tuslamjiig hurtej chadaagui bailguidee daraa daraagiin temtseend ni amjilt husie
2021-10-03
Uuu hudlaa samraad. Helsen yarisandaa l baildaa
2021-10-03