Сангийн яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2021-10-04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүллээ. Мөн ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулж, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулан, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Сангийн яам салбарын байгууллагууд дэмжиж өнөөдөр СХД-ийн 24-р хороо Бумбатын булаг орчимд мод тарилаа. Энэ жил Сангийн яам үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан сангийн яамны хамт олон 110 мод суулгалаа. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах юм.

Эх сурвалж: Сангийн яам

Shuud.mn
Сонин хачин
З:
110Ш МОД ТАРИХАД ЯГ ХЭДЭН САЯ БОЛЖ БНА. ТУРШЛАГАА ХУВААЛЦААРАЙ.ХЭДЭН ХҮН ОРОЛЦООД. ХЭДЭН МАШИН.ЭНД ТОДОРХОЙ ТУРШЛАГАА ХУВААЛЦАЯ
2021-10-05
[[:
1 ХАМГИЙН ТОМ ЯАМ 110 Ш МОД ТАРИХАД МАЙХАН САВ БАРЬЧИХСАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХЭДЭН САЯ ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ ГАРГАСАН БОЛДОО. ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГИЙГ УРГАХГҮЙ БААХАН СУУЛГАЦ БОЛГОЖ САМРАХ ВИЙ.ХЯНАЛТ ЯАЖ ТАВИХ УУ. ХАРИУЦЛАГА БАЙГАА ЮУ.
2021-10-05