Гандантэгчэнлин хийдийн лам нар мод тарилаа
2021-10-05

 

Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Тус хөдөлгөөний хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд энэ сарын 11-ийг хүртэл өдөр бүр мод тарих юм. Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд байрлах Баянгол агропарк-д 108 ширхэг мод тарилаа. 

 

Монголын бурхан шашны тэргүүн, IX Богд Жавзандамба хутагтын Байгаль хамгааллын есөн зарлиг бий. Энэ дагуу Гандантэгчэнлин хийд байгаль хамгааллын хөгжлийн найман жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Уул Шугмандаан бол сошилд дахь хоосон цэцэрхэхчид л ийм үйл хийж байх ёстой цагүе нь байхгүй юү гэртээ орондээрэй шалхайтал унгаж хэвтэнгээ Пасе ухаж Лам сүм хийдүүдийг шүүмжилэж хочилож тохуурхаж харааж зүхэж гочилож байх цаг хугацаагаа. Явж Мод тарь!
2021-10-06