ХАА-г дэмжих сан Авлигын эрсдэлийн үнэлгээнд тэнцсэнгүй
2021-10-05

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн санд авлигын эрсдэлийн үнэлгээг хийжээ. Шударга байдлын үнэлгээнд хамрагддаггүй, 2017 оноос эхлэн авлигын гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэж, тус байгууллагуудыг сонгон, авлигын эрсдэлийн үнэлгээнд хамруулсан байна. 

 

 

Үнэлгээний дүнгээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн чиглэлийн үйл ажиллагаа, байгууллагын удирдлагуудын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, бүртгэл хөтлөлт зэрэг нь авлигын эрсдэлийн түвшин өндөр байгаа нь тогтоогджээ. 

 

Тиймээс  үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад тогтоогдсон эрсдэлд анхаарал хандуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг АТГ-аас сануулжээ. 

 

Авлигын эрсдэлийн үнэлгээг Авлигатай тэмцэх газраас захиалан “Онч шийдэл” НҮТББ болон “Голден пэйж аудит” ХХК гүйцэтгэжээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ds:
huigaar n husah san gevel yasan ym be? naad san chin jinhene HAA g demjih bish hulgaichuudiin huvidaan avilgiin san shuu!
2021-10-05