Дархлаажуулалтын багт сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД
2021-10-06

 

Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм. Тиймээс иргэдийг коронавирусийн халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байгаа. Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой бөгөөд 20 мянган төгрөгийн шатахуун дэмжлэг авах гэнэ. Одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан байна.  Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд очиж бүртгүүлээрэй.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин