О.Дашпагма: Вакцины нэмэлт тунд 55-аас дээш насны иргэд идэвхтэй хамрагдаж байна
2021-10-08

 

ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил хоёрдугаар сараас хойш зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд төлөвлөгөөний дагуу 12-оос дээш насны иргэдийг хамруулж байгаа. Аравдугаар сарын 07-ны өдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 95.5, хоёрдугаар тунгийн хамрагдалт 90.5 хувьтай байна. Энэ нь нийт хүн амын 69.2 хувийг I тунд, 65.6 хувийг II тунд хамруулсан. Харин гуравдугаар тунг хийх ажлыг наймдугаар сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Ингээд улсын хэмжээнд 332 мянган иргэн буюу нийт хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 15.6 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Насны бүлгээр нь авч үзвэл 55-аас дээш насны иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаж байгаа. Гэсэн  хэдий ч хангалттай хэмжээнд биш байна. Тиймээс 18-аас дээш насны иргэд та бүхэн дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаарай. 

 

Дархлаа сэргээх нэмэлт тунд хэн хамрагдах вэ?

 

  • Бүрэн тунд хамрагдсан 

  • Хоёр тунд хамрагдсанаас хойш 3 сар ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин