Дархлаажуулалтын цэгүүд 10.00-15.00 цагт ажиллана
2021-10-09

Өнөөдөр /2021.10.09/ Улаанбаатар хотод явуулын 40 баг, суурин 31 цэгт 80 багийн 293 эмч, ажилтан ажиллаж, 4838 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.10.08/ нийслэлийн хэмжээнд I тунд 48, II тунд 187, нэмэлт сэргээх тунд 1819, нийт 2054 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.151 (75.5 хувь), 16-17 насны 26.364 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин