Завхан аймаг 20 сая мод тарина 
2021-10-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2030 он хүртэл 20 саяас доошгүй, жил бүр 2 саяас доошгүй мод, бут сөөг тарих зорилт дэвшүүлжээ. Тус аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийг Их-Уул, Улиастай сумдад зохион байгуулсан байна.

 

 

Нээлтийн ажиллагааг Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөгжимт жүжгийн театр, Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумдын Засаг даргын тамгын газар, Соёлын төв, Тосонцэнгэл, Түдэвтэй сум дахь Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж 111 аж ахуйн нэгж байгууллагын 396 албан хаагчдыг оролцуулан 7 га талбайд шинэс, гацуур, улиас, бургас, хайлаас, чацарганын 6 төрлийн 1000 ширхэг суулгац тариад байна.

Shuud.mn
Сонин хачин