Он гарсаар 17 том хүн, зургаан хүүхэд түймэрт өртөж нас баржээ
2021-10-12

 

 

Хүйтний улиралд дуудлагын  дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд гэхэд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн. Гал түймэрт 17 том хүн, 6 хүүхэд өртөж нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 13-р хороо сургуулийн 45-р гудамжинд гэр шатсан дуудлага 2021.10.12-ны өглөө 05:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 5 ханатай гэр бүрэн, 5м хашаа шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Гал түймрийн улмаас 22 настай эмэгтэй, 3 настай эрэгтэй нас барж, 22 настай эрэгтэй, 3 сартай хүүхэд түлэгдсэн байсныг “ЯТТ- 103”-ын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллалаа.

 

Галын нийтлэг шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна.

 

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг  нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
2021-10-12