Японд хачгаар дамждаг шинэ вирус бүртгэгджээ
2021-10-13

Японы Хоккайдо арал дээр шинэ төрлийн ортонаировирус илэрсэн талаар NHK мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хачгаар дамждаг шинэ вирус хоёр өвчтөний цуснаас илэрсэн байна.

 

Энэ вирусийн халдварыг авсан тохиолдолд халуурах, тромбоцит болон лейкоцит буурах, элэгний ферментүүд нэмэгдэх шинж тэмдгүүд ажиглагддаг аж.

 

Ортонаировирус нь дотроо 15 төрлийн вирустэй байдгаас ихэнх нь шинжлэх ухаанд танигдаад олон жилийг нүүрийг үзэж байгаа юм. Харин саяхан илэрсэн шинэ вирусийг Йезо хэмээн нэрлэжээ. Эмч нарын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр долоон хүн өвдсөн гэнэ. Хамгийн анх 2019 онд 41 настай эрэгтэй халуурсан, хөл өвдсөн гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнээс энэ вирусийг илрүүлсэн байна. Тухайн өвчтөн хачиганд хазуулсан, үүнээс дөрөв хоногийн дараагаас халуурч эхэлсэн гэнэ.

 

Үүнээс жилийн дараа мөн ижил тохиолдол бүртгэгджээ.Эмч нар цусны шинжилгээ авч, ортонаировирусийн шинэ төрлийн вирусийг илрүүлсэн байна. Вирус тээгч, халдаагч нь гурван төрлийн хачиг байдаг гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин