Засгийн газар Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө татлаа
2021-10-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас ирүүлсэн хуулийн төсөл татан аван хүсэлтийг танилцууллаа. Засгийн газраас 2022 оны улсын төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авлаа.

 

 

Чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж эхэллээ. Танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийж байна.

 

Тэрбээр танилцуулгадаа "Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар шаардлагатай арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвшөөрсөн, яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан вакциныг худалдан авахаар 21 сая ам.долларын вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай байгуулаад байна. Энэхүү санхүүжилтийн 50 хүртэлх хувиар БНХАУ-ын Вероселл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлнэ" гэдгийг дурдлаа.

 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил юм байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин