Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын эдийн засагт 2022 онд үүр хаяарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна
2021-10-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

 

...Цар тахлын хүндрэл бэрхшээл Монгол Улсыг тойрсонгүй. Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспортын бүтээгдэхүүн тасарч, ачаа тээврийн эргэлт 5-9 дахин удааширч, эдийн засаг -5,3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэж очих хоёр дахь хүндхэн сорилт боллоо.

 

Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц болох бүх нийтийг хамарсан вакцинжуулалтыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Манай улс энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтаа эхэлж,  өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 мянган хүнийг III тунд хамруулж, 2.6 сая тун вакцины нөөцийг бүрдүүлээд байна.

 

Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцоогоор вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд хүргээгүй бол 46 мянган иргэний амь нас эрсдэлд орох аюултай байлаа. Цар тахлын улмаас 2000 гаруй хүний алтан амь эрсэдсэнд Засгийн газрынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

 

Хэдийн нөхцөл байдал амаргүй байгаа ч бид эдийн засгаа сэргээх томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй. Цар тахлын хүндрэлийг сөрж, нэгдэн нийлж, хамтын хүчээр хүнд цаг үеийг даван туулах ёстой. Ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн бариад байна. Эдийн засагт хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт 2022 онд үүр хаяарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийг гурван онцлогоор товч тоймлон та бүхэн танилцуулъя.

 

1.2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх Хөгжлийн төсөв юм. Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг бий болгож, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээх ажлыг үе шаттай хийх болно.  Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн УЦС зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ. Уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Хилийн боомтуудыг хатуу хучилттай замтай холбож, аялал жуулчлалын бүс нутгийн замыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 тэрбум төгрөг тусгалаа.

 

2. 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн суурь реформын эхлэлийг тавина. Энэ зорилтын хүрээнд Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Монгол Улсын 7 сая иргэн ямар нэг байдлаар халамж авдаг бөгөөд энэ нь улсын төсвийн 30 хувийг эзэлдэг. Тиймээс халамжаас хөдөлмөрт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй цаг нь өнөөдөр юм.  

 

3.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэлийг тавина. Богд хан уулын төмөр зам, Хөшигийн хөндийн нисэх буудлын дэд бүтцийн асуудал, нийслэлийг тойрсон хурдны замыг ажлыг ирэх онд багтаан эхлүүлнэ.

 

УИХ-ын гишүүд ээ, та бүхэн мэргэн ухаанаар хандаж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье. Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн буурал түүх нотолдог билээ. Хоосон улстөржилтийг хойш нь тавьж, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон хөгжлийн бусад үзүүлэлтээр бүх нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд та бүхэндээ хичээнгүйлэн уриалж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ бид 2-ын уур хаяаруулдаг ч гэж юу байх вэ, хаяарахаа хурвэл энэнтэй энэнгуй хаяарна доо,ичихгуй би сайндаа уур хаяарууллаа маягийн юм яриад явж байхдаа сийхгуй л гар шуу
2021-10-16
Зочин:
Оюунэрдэнэ ЭМЯ 2 н тоон мэдээлэл их л зөрүүтэй байна даа.ЭМЯ өнөөдрийн байдлаар корона вирусын улмаас 1500 хавьцаа хүн нас барсан гэж мэдээлж байсан гэтэл Оюук 2000 гэх юм юу л болоод байнадаа.Аль нэг нь л худлаа мэдээлж байна даа.
2021-10-15
Чамтай чамгүй нар мандах болно
2021-10-15
ТЭНЭГТЭЖ БАЙГААД ХЯТАДУУДЫН ДУРГҮЙГ ХҮРГЭЭД ӨНӨӨДӨР ХИЛЭЭ ХААСАН.22 он будаа болно
2021-10-15
Нүүрснийхээ гэрээг л урт хугацаанд ашигтай хийх хэрэгтэй бна. Хоёрт олон мянган ажлын байр бий болгодог хувийн хэвшлүүдэд ирдэг дарамтуудыг дээд зэргийн хөнгөн болгох... Тэд чинээлэг бол улсын нуруунаас маш том ачааг үүрэлцэх болно.
2021-10-14
иргэн:
Энэ засгийн газар ард түмнээ цөхрөнгөө бартал нь туйлдуулж байгаад 23 оны эцэс юмуу 24 оны эхээр цалин тэтгэврийг нь ялигүй нэмээд зөнөсөн хэдэн ө хөгшчүүлээр өөрийгөө баахан магтуулж байгаад 24 оны сонгуульд орох хуучин барилаараа ажиллаж байна.Тэр хүртэл ард түмэн хэцүүдэх нээ.
2021-10-14
иргэн:
Сайхан л ярих юм доо, одоо хэдэн ч жил энэ нөхөр чинь том дарга хийчихэв дээ,
2021-10-14
ш:
худлаа шаасан лалар бүүр харанхуй болгох виидэээ
2021-10-14
ЭДИЙН ЗАСАГ ЯАХ ВЭ ЖООХОН НҮҮРС ЗАРАНГУУТАА ҮҮР МҮҮР ГЭЭД,АНДЛАЛЫН ХӨШӨӨГӨӨ БАРИАЧЭЭ 400 САЯ ХҮН ҮЗНЭ ШҮҮ ДЭЭ
2021-10-14
Зочин:
Хийнэ гэж худал амлахаа больж үз өнөө маргаашийн асуудлуудаа хараач бүх юмны үнэ өсөөд хэцүүдлээ.
2021-10-14
иргэн:
энэ одоо ямар хэцүү юм бэ? өнөөдөрийн асуудалаа шийдэлдээ!тийм болно ийи гээд дан худал ярих юм.
2021-10-14
zail ogtsor chinii naad neeh shuleglesen pop ugnuudiig chini odoo sonsohoos ch uur hurj bn. dald or
2021-10-14
Yah shd
2021-10-14
Зочин:
Ард түмэн өөрийнг нь ажил хийж чадахгшй байна гээд байхад хийнэ гээд бантан хутгаад байдаг ичих нүүр байхгүй тэгээд ямар ч бодлого үгүй дээ юмээ албаар ард түмнийг доромжлоод байгаа юмуу дан худалаа юм ярих юмаа
2021-10-14
зочин:
битгий тэнэгт
2021-10-14
№1:
Энэ хүн ийм т энэг юм уу? Эсвэл цүнх баригчид нь ингэтэл нь тархийг угаадаг юм уу? Агаарын юм л ярьж явдаг болждээ. Жаахан хөрсөн дээрээ буудаг баймаар юм, хаяадаа ч гэсэн
2021-10-14