КОВИД-19: 2076 иргэнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
2021-10-15

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2076 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1113 нь Улаанбаатарт, 963 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 21-80 насны 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1440 болов. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19 628 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 10 255 хүний биеийн байдал хөнгөн бол 363 хүний бие нэн хүнд байдалтай байна.

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин