С.Жавхлан УИХ, Засгийн газрыг тараахаар суулт зарлалаа
2021-10-15

 

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Засгийн газрыг огцортол нь сууна. Эндээс хөдлөхгүй. Хэдэн сар жил болсон ч хамаагүй. Би хэлсэн үгэндээ хүрдэг. Монголчууд үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч та ажлаа хийж, чиг үүргийн дагуу Засгийн газар, УИХ-ыг тараана уу гэдэг шаардлага тавьж байна. Ерөнхий сайдыг хүрч ирэхийг урьж байна. Асуух олон асуулт байна. Монголд үнэн зүйл байхаа больсон. Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлагаас зугтаж мод тарьж байна. Мод тарих биш, монголоо авар л даа. Өвчин зовлонтой энэ үед гол усаар хүн дагуулж зунжингаа найрлалаа. НҮБ-ын хурал дээр очоод худлаа яриад явж байна. Монголд үнэн алга. Тиймээс огцрохыг хүсэж байна. Эх орноо хайрлах, мэргэжилтэй, сэтгэлтэй, чадвартай мянга мянган залуус бий. 

 

Өнөөдрийн суулт нөхөн сонгуультай ямар ч холбоогүй. Нөхөн сонгуулиар дахиад хоёр мал нэмээд хэрэггүй. Өчигдөр Замын-Үүдийн гаалийг хаалаа гэсэн. Бидний муулдаг БНХАУ тавхан хүн өвдөхөд тусгаарлаж, ариутгаж байна. Бид ариутгасан уу. Дэлхийн улс орнууд энгийн амьдрал руу шилжсэн байна. Гэтэл дэлхий даяараа үхэж байна гэж иргэдийгээ хаяж байгаа. Хүний амь модноос үнэгүй болсон юм уу, хүний амь шоунаас илүү үнэгүй болсон юм уу?

 

Эх орондоо хайртай бүх залуучуудыг талбай дээр гарч ирэхийг уриалж байна. С.Жавхлан эндээс хөдлөхгүй. Иргэдээсээ уучлалт гуйж, албан тушаалаасаа буух хүртэл нь энд сууна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ШИЗО НЬ ХӨДӨЛЖ ДЭЭ!ДЭЭРХ ХҮНТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА.2024 ОНЫ 6САР ХҮРТЭЛ СУУХ БОЛЖ ДЭЭ,ТЭСЭХ БОЛОВ УУ,ЦАРАЙ ТААРУУХАН Л БАЙНА ДАА! ЭХНЭР НЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БОЛ ХЭДЭН ХҮҮХДЭЭ БОДМООР ЮМ ДАА ЭНЭ ДҮНХҮҮ!!
2021-10-28
Зочин:
ЭНЭ ШИЗОТОЙ АМЬТАН БАС Л ЮМ НЬ ХӨДӨЛЖЭЭ!! ДЭЭРХ ХҮНТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА.2024 ОНЫ 6 САР ХҮРТЭЛ СУУХ НЬ ДЭЭ,ТЭСЭХ БОЛРВ УУ??!
2021-10-28
Зочин:
Жавхлан МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ Ч БУРУУ ҮЙЛДЭЛ ГАРГАХ ЮМАА ОДОО БОЛИО БОЛИХГҮЙ 2024 ОНЫ ЗУН ХҮРТЭЛ СУУХААС ӨӨР ЗАМГҮЙ
2021-10-17
Ug sanaa ni zuv yum. Demjij bna.
2021-10-16
Зөв зөв Монгол иргэдийн амь нас үнэ цэнэгүй болчихлоо Эрүүл мэндээрээ хэдэн зууа мянгаараа хохирлоо Хэдэн зуун мянга ч гээд байх юмгүй гийт хүн амын тал нь лав халдвар авсан байх магадлалтай болоод явчихлаа Хүүхэд хөгшид залуучуудгүй л хот хөдөөгүй ь тахалд дайрагдаад байгаа бусуу
2021-10-15
Энэ мал их хуралд ороод юу гийгүүлсэн билээ. Одоо юу гийгүүлэх билээ.
2021-10-15
Одоо өвс хатаж, модны навч шарлан унах цагаар хий хуйтай хүний далд юм ил гадаг.
2021-10-15
увс.:
солиотой юм.хамаг монгол төсөлөөр далимдуулж мөнгө олох санаа чинь бүтэхгүй.эртхэн эрдэнэцэцэг хэдэн хүүхдүүддээ оч. үгүй бол нямка ах чинь алга шүү.увсын тэнэгүүд
2021-10-15
Зочин:
За даа энэ хол явахгуй дээ
2021-10-15
Zochin:
Их хуралд томоотой дуугүй сууж байсан
2021-10-15
Хөөрхий амьтны юм нь хөдөлж дээ. Ихэнх улсын гажиг хавар сэдэрдэг гэдэг. Гэтэл энэ амьтных намар сэдэрч байгаа нь бас л нэг гажиг юм уу даа...Ум сайн амгалан болтугай!
2021-10-15
зочин:
хөөрхий их хуралд байхдаа юу хийж байсан юм болдоо
2021-10-15
Зочин:
ЭНЭ ШИЗОТОЙ АМЬТАН БАС Л ЮМ НЬ ХӨДӨЛЖЭЭ!! ДЭЭРХ ХҮНТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА.2024 ОНЫ 6 САР ХҮРТЭЛ СУУХ НЬ ДЭЭ,ТЭСЭХ БОЛРВ УУ??!
Zochin:
Их хуралд томоотой дуугүй сууж байсан