Афганистанд ширүүн тулаан эхлэв
2021-10-15

Афганистаны зүүн хойд хэсгийн Балх мужид талибууд болон Үндэсний эсэргүүцлийн фронтын хооронд ширүүн зэвсэгт тулаан эхэлсэн талаар МК агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баасан гарагийн өглөөнөөс эхлэн Андараб хөндийд тулаан үргэлжилж байгаа бөгөөд өмнө нь энд "Талибан" хөдөлгөөн хүчээ татсан байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй ойр эх сурвалжуудын өгсөн мэдээллээр талибууд тулааны үеэр 60 гаруй хүнээ алдаж, ухрахаас аргагүй болжээ.

 

Ширүүн тулааны улмаас Үндэсний эсэргүүцлийн фронтын дайчид ч амиа алдсан гэнэ. Гэхдээ хичнээн хүн тулаанд амь үрэгдсэн талаарх тодорхой мэдээлэл гараагүй аж. 

 

Эргэн сануулахад, Афганистанаас НАТО, Америкийн цэргүүд гарч эхэлснээс хойш энэ улсад нөхцөл байдал хурцдаж, талибууд стратегийн гол цэгүүдийг эзлэн явсаар наймдугаар сарын 15-нд Кабул хотод тулж ирсэн юм. Ингээд талибууд бүх улс даяар хяналтаа тогтоосноо зарласан бол босогчид Панжшер мужид эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулан тэмцсээр байна.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
ORHONII IRGEN:
ERGEN SANUULHAD GEJ AHIJ BITGII BICHIJ BGAARAI ZALUUHAN AL MINI
2021-10-15