Evergrande дампуурахгүй
2021-10-18

Өнгөрсөн сард Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани болох Evergrande компанийг дампуурах гэж байгаа талаарх мэдээлэл түгсэн юм. Улмаар есдүгээр сарын 13-ны өдөр 100 орчим хөрөнгө оруулагч Шэнжэнь дэх энэ компанийн офисын өмнө жагсаж, оруулсан мөнгийг нь эргүүлэн өгөхийг шаардаж байв. 

Мөн өдөр компанийн удирдлагууд дампуурлын талаарх мэдээллийг няцаасан ч санхүүгийн хүндрэлтэй тулгарснаа мэдээлсэн юм. Ингээд өр төлбөр төлөх төлөвлөгөөгөө танилцуулан, хөрөнгө оруулагчдад санал тавьж байв.

 

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын том корпораци дампуурвал энэ улсын эдийн засагт хямрал нүүрлэн гэж шинжээчид үзэж байлаа. Харин Evergrande дампуурлаас мултарчээ. ЭКД агентлагийн мэдээлснээр Evergrande-ийн дампуурлын нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж Хятадын Ардын банкны тэргүүн И Ган мэдэгдсэн байна. 

 

Хятадын Засгийн газар томоохон компаниудаа хөнгөлттэй зээлээр дэмжих ажлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ удаад ч ийнхүү үл хөдлөх хөрөнгийн компанийг аварч үлджээ. Гэхдээ үндсэн асуудал шийдэгдээгүй, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралд өртсөн хэвээр байгаа гэж шинжээчид анхааруулсан байна.

 

Evergrande сүйрлээс мултарсан ч дэлхийд үл хөдлөхийн хямрал нүүрлэлээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин