Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг батлан даалтаар гаргах хүсэлт гаргалаа
2021-10-19

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулийн эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ хэргээ эдэлснийхээ төлөө Монгол Улсын хоёр иргэн 461 дүгээр ангид хоригдож байна. Иргэн Э.Одбаяр өлсгөлөн зарласан байгаа. Тиймээс эрх баригчдыг энэ асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байгаагаа илэрхийлэв.

 

Мөн АН-аас прокурорын байгууллагад хандаж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг батлан даалтаар гаргах хүсэлт гаргаж байна. Тэд хүнд гэмт хэрэгтэн биш бөгөөд тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн. Тиймээс заавал хорьж цагдах шаардлагагүй гэж АН үзэж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
30000)) hori
2021-10-19