Фейсбүүк нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна
2021-10-20

Фейсбүүк компани ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байгаа талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Verge портал мэдээлжээ. 

 

" Метаверс бүтээх чиглэлийг нь тусгасан нэртэй байхын тулд Facebook ирэх долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна" гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Фейсбүүкийн тэргүүн Марк Цукерберг метаверс бүтээхийн тулд  ойрын таван жилд 10 мянган ажилтан хөлслөх болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Цукербергийн өгүүлснээр, метаверс нь хотын төвөөс хол амьдрах, ажиллах хүсэлтэй, түүнчлэн боловсрол бусад объектуудад хүрэх хүртээмж нь хязгаарлагдсан нутаг дэвсгэр дээр амьдардаг, бүтээлч мэргэжлийн хүмүүст илүү их боломж олгох гэнэ. 

 

Метаверс нь интернетийн ирээдүй, "амьдрах боломжтой" бүрэн дүүрэн виртуаль ертөнц болно гэж зарим шинжээчид үздэг. Метаверсийн хэрэглэгчид тоглож, ажиллаж, хоорондоо харилцаж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, кино үзэж болох гэнэ. Эдгээр үйлдлийг яг бодит орчинд мэтээр гүйцэтгэхэд хэрэглэгчид 3D аватар байх бөгөөд энэ нь метаверсийн хүрээнд бусад аватаруудтай харилцах аж. 

Фейсбүүк компани виртуаль ертөнц бүтээх санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд томоохон алхам хийсэн бөгөөд тухайлбал энэ жил ухаалаг нүдний шил гаргаж байлаа. Энэ шил нь гэрэл зураг, дүрс бичлэг авч, дуудлага хүлээн авч, ухаалаг утасны апликейшнээр дамжуулан контентыг олон нийтийн сүлжээнд нийтлэх боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ккк... мөн их санаатай хүн юм аа. Чи байтугай чамаас цаадах нь авч дийлэхгүй. Угаасаа хуучин нэрээ зарах ч үгүй биз
2021-10-20
Xacas:
Xuuchin neree zarval avxiimsan
2021-10-20
ккк... мөн их санаатай хүн юм аа. Чи байтугай чамаас цаадах нь авч дийлэхгүй. Угаасаа хуучин нэрээ зарах ч үгүй биз