Нас баралтыг бууруулахын тулд III тундаа идэвхтэй хамрагдъя
2021-10-25

 

Хүн төрөлхтөн бид коронавирусийн нөхцөл байдалд дасан зохицож амьдрахаас өөр зам үгүй. Тиймээс ЭМЯ болон УОК-ын заавар зөвлөмж, чиглэл, шийдвэрийн дагуу аж төрж байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын суурь шалтгаантай нас баралт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд  1260 хүн коронавирусийн халдвараар амь насаа алджээ. Тодруулбал,   

 

Өчигдөр шинээр 1321 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 753 нь Улаанбаатарт, 568 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 41-80 насны 17 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1587 болов.

 

  • Аравдугаар сарын 19-нд 1303 тохиолдол бүртгэгдэж, 0-80 насны 18 хүн нас барав.

  • Аравдугаар сарын 20-нд 2153 тохиолдол бүртгэгдэж, 21-80 насны 17 хүн нас барав

  • Аравдугаар сарын 21-нд 1744 тохиолдол бүртгэгдэж, 0-80 насны 16 хүн нас барав

  • Аравдугаар сарын 22-нд 1719 тохиолдол бүртгэгдэж, 21-80 насны 19 хүн нас барав

 

Хэдийгээр улсын хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа ч нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй байгаа. Тодруулбал манай улсад 2021 оны хоёрдугаар сард дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Улмаар иргэд I, II тунгийн дархлаажуулалтад эрчимтэй хамрагдсан. Гэсэн ч коронавирусийн халдвар мутацид орж "Дельта" хувилбар нийгэмд тархсан. Ингэхдээ тус хувилбар нь халдварлах чадвар өндөр төдийгүй,  хүндрэх эрсдэл өндөр аж. Тиймээс манай улс вакцины бүүстэр тунг наймдугаар сараас эхлэн иргэдэд хийж эхэлсэн. Ингэснээр "Дельта" хувилбараас хамгаална. 

 

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-д вакцины дараах судалгааг хийсэн. Судалгаагаар вакцин хийсний дараа 14 дэх хоногт дархлааны түвшин өсөж байна. Харин 28,60 дахь хоногуудад дархлааны түвшин буурсан үзүүлэлт гарч байна үр дүн гарсан. Мөн тодорхой бүлгийн иргэдэд гуравдугаар тун хийсний дараа судалгаа хийж үзэхэд 14 дэх хоногт эсрэг бие өссөн үр дүн гарсан. Тиймээс ЗГ, ЭМЯ-наас наймдугаар сарын 16-наас эхлэн гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлсэн.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт иргэдийн 69.3 хувь нь I тунд, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Мөн гуравдугаар тунд нийт 380 330 иргэн хамрагджээ. Энэ нь хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 20 орчим хувийг эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 29 явуулын цэг ажиллаж байгаа. Мөн дүүрэг бүрд дархлаажуулалтын 3-4 суурин цэг ажиллаж байна. Иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл, 30-34 насны 256 мянган иргэн вакцины хоёрдугаар тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 37 мянган иргэн хамрагджээ. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай”

 

НЭМГ-ын Орлогч дарга Ж.Отгонболд “нас баралт буурахгүй байгаа нь архаг суурь өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт хангалтгүй, гуравдугаар тунгийн вакцинд хамрагдахгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт хүн амын 18.9 хувь нь дархлаажуулалтын сэргээх тун буюу гуравдугаар тунд хамрагдсан байна. Дүүргээр нь танилцуулбал, 

 

  • Баянзүрх дүүрэг: 23 хувь

  • Баянгол дүүрэг:  20 хувь

  • Хан-Уул дүүрэг: 26 хувь нь дархлаажуулалтын сэргээх тунд хамрагдсан байна” хэмээн мэдээлсэн.

 

ЭМЯ-наас халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхийг цаг бүрт зөвлөж байгаа. Мөн дархлаа сэргээх гурав дахь тундаа идэвхтэй хамрагдахыг сануулж буй. Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, нийтээрээ нэмэлт тундаа хамрагдацгаая.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хуцдаг улиан бэ. 3-р тунгаар нас баралт буурах уу. Эмнэлэг байхгүй өрхийн эмнэлгүүд хулхи эм багц нэрээр шахаж мөнгө идэж байна. Монголчууд үнэхээр хүн хог болжээ.
2021-10-25