Монгол, Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр болно
2021-10-28
Гэрэл зургийг МХБХ

 

Монгол Малайзын шигшээ багуудын тоглолт өнөөдөр 11.00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тодруулбал, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирлээ. Эхний тоглолтдоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн учраас өнөөдрийн тулаанд ялалт байгуулж чадвал хэсгээс гарах юм.

 

Гэрэл зургийг МХБХ

 

Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй энэ үед МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах болсон. 

Гэрл зургийг МХБХ

 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Манайхан Малайзийг будаа болго.Бурхан өршөөг. Амжилт хүсье
2021-10-28