ВИДЕО: Дубайд дэлхийн хамгийн том алсыг харагч байгуулжээ
2021-10-28

Дубайд дэлхийн хамгийн том алсыг харагч байгуулжээ. Энэ алсыг харагчийг байгуулах талаар анх 2013 онд зарлаж байсан бөгөөд "Ain Dubai" буюу "Дубайн нүд" нэртэй энэ алсыг харагч 250 метр өндөртэй аж. 

 

Хамгийн өндөрт тооцогдох энэ алсыг харагчин дээрээс хотыг болон Персийн буланг бүхэлд нь тольдох боломжтой гэж Регнум агентлаг мэдээлжээ. Алсыг харагч тус бүрдээ 40 хүртэлх хүн сууж болох 48 тансаг бүхээгээр тоноглогдсон байна. Зарим бүхээгт бар байхын дээр оройн хоол ч идэж болох гэнэ. 

 

Цаашлаад алсыг харагчийн бүхээгт хурал, түүнчлэн хурим ч зохион байгуулах боломжийг олгоно гэж төлөвлөж байгаа юм байна. Энэ алсыг харагчийн нэг эргэлтийн хугацаа 38 минут, өдрийн турш ажиллах гэнэ. Энэ байгууламжийг бүтээхэд Герман, Өмнөд Солонгос, Их Британи, Франц, Нидерланд зэрэг 10 орны мэргэжилтнүүд ажиллажээ. Барилга барихад 11,2 мянган тонн ган ашигласан нь Эйфелийн цамхагт зарцуулагдсан гангаас 33 хувиар илүү гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Дэлхийн жишгийн эсрэг явдаг байх нь уу. Жижигрүүлж байхад томруулаад яаж байгаан бол
2021-10-28