Монголтой хиллэдэг Эзнээ хошуунд COVID-19-ийн тохиолдол нэмэгдсээр байна
2021-10-28

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эзнээ хошуунд халдвар илэрсний улмаас хошууг бүхэлд нь хөл хорионд оруулж, Шивээхүрэн боомттой хиллэдэг Сэхээ боомтыг хаасны дээр оршин суугчдаас шинжилгээ авах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм. 

 

Бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын хүрээнд, лхагва гарагийн 07.00-15.00 цагийн хооронд Эзнээ хошуунд коронавирусийн дотоодын халдварын гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Ингэснээр Эзнээ хошуунд бүртгэгдсэн, одоо эмчлүүлж байгаа хүний тоо 92 болсон байна.

 

Энэ хошуу нь Өвөр Монгол дотроо халдвар хамгийн ихээр тархсан бүс нутагт тооцогдож байгаа бөгөөд харин Өвөр Монголд бүртгэгдсэн нийт халдварын тоо лхагва гарагийн байдлаар 113 болжээ. Халдвар илэрсэн хүмүүсийг тусгай эмнэлэгт хүргэж, ойрын хавьтлын хүмүүсийг эмнэлгийн хяналтад оруулсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хил мөддөө онгойхгүй нь дээ. Одоо бүсээ чангалцгааж дээ. Эм тариа ч байхгүй. Сайхан хоол цайгаа хийж идээд гэрээсээ гарч тэнэхгүй, архидаж согтуурахгүй, ангалзаж хов жив базахгүй нам жим амьдарцгаа даа монголчууд аа...
2021-10-28