АНУ Афганистан болон дүрвэгчдэд 144 сая долларын тусламж үзүүлнэ
2021-10-29

АНУ Афганистан дахь нөхцөл байдлаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямралд өртсөн хүмүүст дахин 144 сая долларын тусламж олгохоор болсон талаар Цагаан ордон мэдээлжээ. 

 

Ингэснээр, Афганистан болон тус улсын дүрвэгчдэд зориулан АНУ-аас энэ онд олгож буй нийт тусламжийн үнийн дүн 417 сая доллар болох юм. Энэ нь бусад орнуудын үзүүлсэн тусламжаас хамгийн их нь гэж Цагаан ордны мэдэгдэлд онцолжээ. 

 

Тусламжийн хөрөнгийг хүмүүнлэгийн байгууллагуудад шилжүүлэн, эм бэлдмэл, хоол хүнс, усны хангамж, Афганистанд байгаа шаардлагатай хүмүүс болон хөрш зэргэлдээх орнууд дахь Афганистаны дүрвэгчдэд тусламж болон очих аж.

 

Өмнө нь, есдүгээр сард Герман улс Афганистанд 100 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэж байлаа. Түүнчлэн НҮБ-ын шугамаар Афганистаны ард түмэнд хүрэх нэмэлт 500 сая еврогийн тусламжийг цаашид үзүүлнэ гэж зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин