ПФайзер вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгажээ
2021-10-29

 

ЭМЯ-наас коронавирус халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "ПФайзер компани вакцины хадгалалтын хугацааг уртасгасан мэдэгдэл гаргаж, ДЭМБ,  АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвд мэдэгдсэн. Үүнийг зөвшөөрсөн. Арваннэгдүгээр сараас өмнө үйлдвэрлэсэн Пфайзер вакцины сав баглаа боодол дээр байгаа хадгалалтын хугацаанаас гурван сараар урт хугацаанд хэрэглэх шийдвэр гарсан. Мөн арваннэгдүгээр сараас хойш үйлдвэрлэх вакцин есөн сарын хадгалалтын хугацаатайгаар худалдаанд нийлүүлэгдэхээр болсон. Учир нь шинэ вакцин. Үйлдвэрлэж эхэлснээс хойш тогтвортой, чанар аюулгүй байдлыг хянаж үзсэний үндсэн дээр үйлдвэрлэгч компаниуд вакцины хадгалалтын хугацааг уртасгаж байна. Өөрөөр хэлбэл тус вакцин нь үйлдвэрлэснээс хойш есөн сарын хугацаанд чанар аюулгүй байдлаа бүрэн хадгалж чадаж байна гэсэн судалгаа байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
haha:
za bolio boli
2021-10-29