Өвөр Монголд COVID-19-ийн 13 тохиолдол илэрлээ
2021-10-30

Хятадын хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа Өвөр Монголд коронавирусийн халдвар дэгдсэний улмаас Эрээн хот болон Эзнээ хошуу хөл хорионд орж, манай улстай хиллэдэг Эрээн, Сэхээ боомтууд хаагдаад байгаа юм. Халдварын тархалт хумигдвал хилийн боомтыг нээх асуудал шийдэгдэнэ гэж Хятадын тал мэдэгдэж байв. Харамсалтай нь Өвөр Монголд коронавирусийн халдвар өдөр бүр илэрсээр байна. 

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Өвөр Монголд баасан гарагийн 15 цагийн байдлаар COVID-19-ийн дотоодын 13 халдвар илэрсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. Эдгээр бүх тохиолдлууд нь манай улсын Шивээхүрэн боомттой хиллэдэг Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна. 

 

Ингэснээр, 10 дугаар сарын 29-ний баасан гарагийн байдлаар Өвөр Монгол дахь коронавирусийн халдварын нийт тохиолдол 149 болжээ. Энэ тохиолдлуудын ихэнх нь буюу 127 тохиолдол Эзнээ хошуунд илэрсэн байна. Халдвар авсан бүхий л өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа өгөөд 14 хүний бие нэн хүнд байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эмч:
Карантинии аргаар тогтоон барих боломжгуй штээ. Овдоод дуусч байж сална даа хужа ахнар мань. Оилгомоор юм ахнаар
2021-10-30