Р.Октябрь: Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын төрөлт буурч байна
2021-11-01 08:25

 

Эрт үеийн жирэмслэлт буюу өсвөр насныхны төрөлтийн талаар НЭМГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Р.Октябриас тодрууллаа.

 

Эрт үеийн жирэмслэлт буюу өсвөр насны төрөлт гэж хэдэн насыг хэлэх вэ?

 

-Өсвөр нас гэдэг нь ДЭМБ-аас 10-19 насыг хэлнэ. Тэгвэл өсвөр үеийн төрөлт гэдэг нь 10-19 насны охидын жирэмслэлт, төрөлтийг хэлнэ. Харин 19-49 насыг нөхөн үржихүйн нас буюу төрөх нас гэж үздэг.

 

Өсвөр насны төрөлт нь 1000 өсвөр насныханд оногдож байгаа төрөлтийн тоогоор хэмжигддэг. 1000 өсвөр насны охидод/10-19 нас/ 8.0 промиль байгаа нь өмнөх оноос 2.3, сүүлийн гурван жилийн дунджаас 4.8 промилиор буурсан байна.  Тодруулбал,

 

  • 2018 онд 14.2 промиль

  • 2019 онд 13.8 промиль

  • 2020 онд 10.3 промиль

  • 2021 онд  8.0 промиль тус тус байна.

 

 Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын төрөлт буурч байна.

 

Нийт төрөлтөөс өсвөр насны охидын төрөлт хэчнээн хувийг эзэлж байна вэ?

 

-Нийслэлийн хэмжээнд нийт төрөлтийн дунд охидын төрөлт 4.9 хувийг эзэлж байгаа. Үүнээс харвал охидын төрөлт өмнөх оноос 18.0, сүүлийн гурван жилийн дунджаас 29.2 хувиар буурсан сайн үзүүлэлт харагдаж байна.

 

Ер нь хэдэн насанд жирэмслэх, төрөх нь тохиромжтой гэж үздэг вэ?

 

-Монгол улсын хүн амын бодлогын баримт бичигт 20-35 насандаа 3-аас доошгүй жилийн зайтайгаар 3-5 хүүхэдтэй байх талаар тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 20-35 насыг нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй нас гэж үздэг.

 

Эрт үеийн буюу өсвөр насандаа жирэмслэх, төрөх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

 

-Охид өсвөр насандаа бие физолигийн хувьд бүрэн хөгжөөгүй, төлөвшөөгүй байдаг. Харин 20 наснаас хойш төрөх нь бие бялдар бүрэн хөгжиж, төлөвшсөн, төрөх бэлтгэл бүрэн хангагдсан үе гэж үздэг. Тиймээс 20 наснаас доош өсвөр насандаа төрөх нь зохимжтой биш юм.

 

Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн боловсрол, мэдлэг хэр байна вэ?

 

-Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн боловсролын талаар Эрүүл мэнд болон боловсролын салбарын бүхий л түвшинд ярьж байна. Өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь тулгамдсан асуудал болж байгаа. Улмаар ерөнхий боловсролын сургуулийн төлөвлөгөө хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулсан. Гэхдээ тухайн эрүүл мэндийн хичээлийг үр дүнтэй зааж байгаа эсэх нь учир дутагдалтай байгааг үгүйсгэхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой тавиад ажиллаж байна. Нөгөөтэйгүүр мэдээ, мэдээлэл авах боломжтой олон суваг байна. Үүгээр дамжуулан өсвөр насныхан нөхөн үржихүйн мэдээ мэдээллийг авч байгаа. Гэхдээ зөв зүйтэй мэдээллийг нь уншиж, мэдлэг болгож авах нь илүү чухал байна.

 

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн хэдэн хувь нь хүсээгүй жирэмслэлт байдаг вэ?

 

-Үр хөндөлтийн нэгдсэн бүртгэл бий. Үр хөндөлт нийт төрөлтийн 2.4 хувийг эзэлж байна. Судалгаагаар 10 жирэмслэлт тутмын 4 нь хүсээгүй байдлаар жирэмслэлт төгсдөг гэж үздэг.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
jasmine:
uuriin chin nuutsaar ur hundult hiideg Goo manal nertei huviin emneleg hezee haalgaa barih be. oktyabri ta huuli heregjuul
2022-01-17
Пао:
По сайтуудыг бүгдийг нь хаах хэрэгтэй. Тэгж байж сэргийлнэ дээ. Садар зургийг ч гэсэн блоклох хэрэгтэй.
2021-11-01