Барилгын салбарынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2021-11-01

 

Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг барьж байгаа барилгын компаниудын ажилчид өлсгөлөн зарлахаа өнөөдөр мэдэгдлээ. Цар тахлын улмаас хил гааль хаагдаж барилгын материалын үнэ эрс өссөн. Энэ хугацаанд барилгын ажилд улсаас төсөвлөсөн зардал хэмжээнээс давж, эхлүүлсэн барилгын ажлаа дуусгахаар барилгын компаниуд өөрсдөөсөө хөрөнгө гаргажээ. Гэвч үнийн өсөлтийн улмаас 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон аж. Үүнийг 2022 оны улсын төсөвт суулгаж өгөхыг барилгын салбарынхан удаа дараа шаардаж буй юм.

 

“Үнийн зөрүүний санхүүжилтийг 2022 онд шийдэж өгөхгүй, 2023 он руу шилжүүлэх хандлагатай байна. Энэ хугацаанд хичнээн компани дампуурч, хэдэн хүний амь нас хохирохыг мэдэхгүй байна. Нөхцөл байдал маш хүнд байгааг ойлгохгүй байна. Ямар ч хариу өгөхгүй алга болчихдог” хэмээн барилгынхан бухимдаж байна. Тиймээс тэд өнөөдрөөс эхлэн энэ асуудлыг шийдэж, арга хэмжээ авах хүртэл өлсгөлөн зарлаж, суулт хийхээ мэдэгдлээ.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
тэр тэндэрт яаж шалгарсанаа эхлээд.ярь.тэндээс хамаг юм эхэлнэ. Зүгээр ч олддог ажил.нь цэцэрлэг сургуулийн ажил биш байхаа. Иргэн Болд.энэ яваа насандаа авч чадахгүй.
2021-11-01
б:
баян лалрууд айлгаж төрөөс мөнгө гаргуулах гэнэээ та нарын ихэнх мөнгө нам намын хулгаачуудын мөнгөл биз хагартлаа баяжсан лалрууд жоохон жириин түц шиг ашиггүй болж үз шуналуудаааа
2021-11-01