Тонга улс долоо хоногийн хөл хорио тогтоов
2021-11-01

Цар тахал эхэлсний дараа л улсын хилээ хааж, коронавирусийн нэг ч халдвар гараагүй байсан Тонга улсад Шинэ Зеландаас очсон жуулчнаас COVID-19 илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

"Ертөнцийн хязгаарт" ковид илрэв

Ердөө 106 мянган хүн амтай арлын энэ жижиг улсад халдвар тун богино хугацаанд тархах эрсдэлтэй гэж үзсэний улмаас долоо хоногийн хугацаатай хөл хорио зарлажээ. Орон нутгийн Matangi Tonga Online порталын мэдээлснээр, 11 дүгээр сарын хоёрны мягмар гарагаас эхлэн 11 дүгээр сарын долооныг дуустал хөл хорио үргэлжлэх юм байна. 

 

Энэ хугацаанд дотоодын нислэгүүдийг зогсоож, улсын хилээ хаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэнэ. Түүнчлэн нэн хэрэгцээт бараа үйлчилгээ нийлүүлэх байгууллагуудаас бусад бүх хувийн болон төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин