"Гэм зэм" жүжиг энэ сарын 25-наас үзэгчдийн хүртээл болно
2021-11-01

 

Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийн хэвлэлийн хурал боллоо.

 

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран театр байгуулжээ. Энэхүү “Орфей” театрынхаа нээлтийг Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр болоод буй. Тодруулбал, Ууг уран бүтээлийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгох гэнэ. 

 

 

“Гэм зэм” жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулагч найруулсан бол романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлжээ. Жүжгийн гол дүрд “Гайз” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва бусад дүрүүдэд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Г.Урнаа, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн, Д.Түвшинбаяр, Х.Цасчихэр, Г.Золзаяа, Х.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Баярсанаа, У.Эрдэнэбаяр, Б.Цогтбаяр, Ж.Тэмүүлэн нар тогложээ.

 

Уг бүтээл энэ сарын 25-наас ирэх сарын 10 хүртэл “Русский дом”-ын тайзнаас үзэгчдийн хүртээл болох аж.

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин