Шанхайд тэргүүлэгч эрдэмтдийн форум эхэллээ
2021-11-02

Хятадын Шанхай хотноо дэлхийн тэргүүлэгч эрдэмтдийн IV форум эхэлжээ. Энэ арга хэмжээнд 68 Нобелийн шагналт эрдэмтэн гээд дэлхийн шинжлэх ухааны шагналыг хүртсэн нийт 130 гаруй  гаруй эрдэмтэн оролцоно гэж Жэнминь жибао сонин дамжуулсан байна.  

 

Форумын үндсэн сэдэв нь "Нээлттэй шинжлэх ухаан: инновацийн нээлттэй экосистемийг бүтээх" бөгөөд форумын үеэр хими, физик, математик зэрэг салбаруудын 100 орчим бага хурал, уулзалт болох аж. 

 

Түүнчлэн Дэлхийн шагналтнуудын холбооны шагнал бий болгож байгаа талаараа форумын зохион байгуулах хороо мэдэгдсэн байна. Ирэх 2022 оноос шагналд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж эхлэх гэнэ. Хоёр нэр төрөлд ялагч тодруулан, тус бүр 10 сая юань (shuud.mn: монгол мөнгөөр 4 тэрбум гаруй төгрөг) -иар шагнах аж.

 

Энэ шагнал нь суурь судалгааг дэмжиж, эрдэмтдийг шинжлэх ухааны төрөл бүрийн салбарт илүү идэвхтэй оролцоход түлхэц болно гэж форумын зохион байгуулах хороо мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин