Монгол сурагчид дэлхийн шатрын тэмцээнд өрсөлдөнө
2021-11-02

Дэлхийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт 11 сарын 23-30-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдана. Тус тэмцээнд манай улсаас нийслэлийн 33 дугаар сургуулийн шатрын баг оролцохоор шалгарчээ. 33 дугаар сургуулийн баг нийт 9 гишүүнтэй. Тэд урьд нь тив дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан туршлагатай тамирчид юм.

 

 

Тус тэмцээний 1, 2, 3 дугаар шатанд  Монгол Улсаас I сургуулль, 33 дугаар сургууль, Сэлэнгэ аймгийн сургуулийн багууд өрсөлдөж, 33 дугаар сургууль баг шигшээ шатанд шалгарсан юм байна. Тэд удахгүй Эмират улсыг зорих бөгөөд замын зардлын дэмжлэг үзүүлэхийг хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудаас хүсэв. 

 

Дэлхийн ерөнхий боловсролын сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд Энэтхэг улсаас 3 баг, АНУ-аас 1, Грек улсаас 1, Израйл улсаас 1, Перу улсаас 1, Унгар улсаас 1, Чех улсаас 1, Монгол Улсаас 1, Арабын нэгдсэн Эмират улсаас 1, Испани улсаас 1 баг оролцоно. 


Г.Чоглойдорж
 

 

Shuud.mn
Сонин хачин