Зам тээврийн ослоор зургаан хүн гэмтжээ
2021-11-03

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Зам тээврийн ноцтой ослын улмаас 6 хүн гэмтсэн байна. Тухайн ослуудыг шалгаж байна.

 

Цагдаагийн алба хаагчид гудамж талбайн шалгалтаар нийт 3072 зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэнийг илрүүлжээ.

 

Жолооч Та:

                                                

-Нийслэл хотод явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж, гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах

 

-Үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох

 

-Өвлийн улирал эхэлж байгаа тул улиралын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх

 

-Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин