Коронавирусийн тухай шүлэг зохиогоод 5 жилийн хорих ял сонсжээ
2021-11-03

Өнгөрсөн оны зун Туркменистанд 48 настай Юүтүб-блогчин Мурат Овезовыг коронавирусийн тухай шүлэг бичсэнийх нь төлөө таван жилийн хорих ялаар шийтгэсэн гэж Туркмен ньюс сайт мэдээлжээ. 

 

Туркменистаны Дашогуз мужийн оршин суугч Овезов юүтүб суваг дээрээ дэлгүүрт урт дараалал үүссэн, интернет хүртээмж хүндрэлтэй болсон, түүнчлэн коронавирустэй холбоотой нөхцөл байдал болон түүнээс үүдсэн хязгаарлалтууд гээд улс орондоо болж буй үйл явдлуудыг ярьсан байна. 2020 оны зургадугаар сарын 12-ны өдөр нийтэлсэн анхны бичлэгтээ Мурат Овезов цар тахлын талаар ярьж, "Гашуун үнэн" нэртэй коронавирусийн тухай шүлэг уншжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Овезовыг Туркменистаны Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйл "Луйвар" гэсэн зүйл ангиар шийтгэсэн бөгөөд гэхдээ үнэн хэрэгтээ Юүтүб суваг дээрх бичлэгээс нь болж түүнд ял оноосон гэж болсон хэрэгтэй ойр эх сурвалжууд өгүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Энэ улсад ардчилал алга даа. Манайд хэн дуртай нь юу дуртайгаа чөлөөтэй хуцаж байдаг эрх чөлөөгөө даанч мэдэхгүй бүхнийг болж бүтэхгүй муу муухай гэж муулсааар л байх юм даа
2023-12-05