“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн байршлын өөрчлөлтүүд
2021-11-03

sited.jpg

 

Хөвсгөл нуурт 1985 онд  живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан.  Урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн.

 

 

Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийгджээ.

 

Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан усан онгоц юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Баяр хүргэе! 1986 онд н.Ренчинсамбуу гуа Эрх чөлөө сонинд "Аврал эрсэн далай ээж" гэж нийтлэлийг хэвлүүлсэн байдаг юм. Улмаар тэрхүү ажлыг түүчээлэн сэтгүүлч н.Балдорж гуа "Далай ээж цаазын тавцанд" хэмээх цувралуудыг нийтэлж улмаар 2005 онд Байгаль орчны сайд Барсболдод өргөх бичиг өргөн барьж ажил болгосноор улмаар 2007онд НҮБ Монгол дахь суурин төлөөлөгч, БОЯ сайд нар газар дээр нь ажиллаж харуулын цамхаг байгуулж, тухайн ажилд олон улсын дэмжлэг авах хэмжээнд яригдаж эхний ээлжинд живсэн машины тоог урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд Засаг солигдсоноор тухайн ажил зогссон юм.
2021-11-08
odko:
hurelseh yrunhiilugchiin sanaachilsn ene ajil mash tom ajil bollo shuu mundag ajillasn bna gargaj avsn humuusig uramshuulah heregtei
2021-11-03