"Squid Game"-ээс сэдэвлэсэн үдэшлэгийн үеэр таван хүн амиа алджээ
2021-11-03

Панамд "Squid Game" олон ангит киноны сэдвээр зохион байгуулсан үдэшлэг эмгэнэлт явдлаар дуусчээ. Энэ үдэшлэгийн үеэр оролцогчид гал нээсний улмаас таван хүн амиа алдсан талаар La Razon мэдээлсэн байна.


"Squid Game" киноноос сэдэвлэсэн үдэшлэгийг Панамын оршин суугчид зохион байгуулахаар шийдсэн ч энэ үдэшлэгт оролцож байсан дайсагнагч дээрмийн бүлгийн гишүүд хоорондоо буудалцжээ. Улмаар таван хүн амиа алдаж, долоон хүн шүархадсан байна.

 

"Squid Game" кинонд амь насанд аюултай даалгавар гүйцэтгэдэг бүлэг хүмүүсийн тухай өгүүлдэг. Шат ахих тусам хүмүүс амиа алдаж, оролцогчдын тоо цөөрөх бөгөөд харин ялагчид очих мөнгөн дүн өсдөг байна. Киноны найруулагч Хван Дон Хёкийн өгүүлснээр, 2008 оны санхүүгийн хямралын дараа тэрбээр гэр бүлийн хамт мөнгөгүй болсон үе нь ийм олон ангит кино бүтээх санааг төрүүлсэн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин